Өнөөдөр үхэр өдөр

img

Аргын тооллын зургадугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын 8. Есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 05.06 цагт мандаж 20.54 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ