Өнөөдөр Солонгосын соёлын өдөрлөг болно
БНСУ-ын ЭСЯ-ны “Солонгосын соёлын өдөр” арга хэмжээ өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Хоёрдахь жилдээ болж буй энэ удаагийн өдөрлөг “Монгол Солонгосын эв найрамдал” сэдвийн дор зохион байгуулагдах аж.
Солонгосын соёлын өдрөөр монголчууд солонгосын соёл, үндэсний урлаг, уламжлалт тоглоом наадгайтай танилцах боломжтой юм байна. Мөн энэ үеэр Солонгосын KBS телевизээс зохион байгуулж байгаа K-POP World festival-д оролцох монгол оролцогчийг шалгаруулах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ