Ким Кардашьян өчигдөр охин төрүүлжээ

img

Холливудын од Ким Кардашьян энэ сарын 15-нд буюу өчигдөр Лос-Анжелес хотын "Cedars-Sinai" эмнэлэгт амаржиж, охинтой болжээ. Тэрбээр төрөх ёстой хугацаанаасаа 5 долоо хоногийн өмнө төрсөн ч эх, охины бие сайн байна СNN агентлаг мэдээллээ. Тэрбээр охиноо 32 настайдаа төрүүлсэн бөгөөд түүнийг төрөх үед охины эцэг Рэппер Канье Уэст охиноо төрөх үед дэргэд нь байсан аж.

Ким Кардашьян төрөхөөсөө хэдэн долоо хоногийн өмнө “Би өөрийн гоо үзэсгэлэнгээ илүү удаан хадгалахын тулд хүүхдээ төрүүлээд төрөөд эхсээ иднэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч түүний эхсээ идсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь тэрбээр энэ асуудалд ихэд нухацтай хандаж, Америкийн нэгэн алдартай эмнэлэгт ирж, хэрхэн эхсээ идэх талаар зөвлөгөө авсан гэдэг.

Сонирхуулахад, эхсээ идэх нь Холливудад моодонд орсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Алдарт Хью Хефнерийн найз бүсгүй Холли Мэдисон, Америкийн нэртэй жүжигчин, фото модель Женьюари Жонс зэргийг дурдаж болно.

Харин эрчүүдээс Холливудын супер од Том Круз ийм үйлдэл хийсэн. Тэр Сури охиныгоо төрсний дараа эхсийг нь иджээ. Дашрамд дурдахад, энэхүү үйлдэл нь Том Крузын шүтдэг сайентологийн шашны ёсонд нийцдэг гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOHZYRH:
yahav de mongloos busad ulsad ardiin byjig ni ihenhdee bogsoo hodolgdog byjigtei shtei tegeedl jiriin hotlogch bogsooroo od bolj baihgui yu
2013-07-04
Eruusuu durgui:
Reality show-nii l od shuu dee. Hollywood bolood baihdaa yahav dee. Who cares about her ?
2013-06-17
hehe:
Hollywoodin od n yu yumbe??' teneg hooson tolgoitoi muuhai bugstei ene huuhen yanuu iinuu hend pad bainaa...mongolchuudaa
2013-06-16