342 тонн хог хаягдал цэвэрлэжээ

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч баасан, бямба гаригуудад бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна. Цэвэрлэгээнд тус дүүргийн 1600 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3600 гаруй иргэдийг хамрагдсан аж.

Мөн дүүргийн ажилгүй 500 иргэнийг урамшуулал олгон түр ажлын байраар ханган ажиллуулжээ.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн таван хог тээвэрлэгч байгууллагын дөрвөн ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Odoo hogoo hamaagui bitgii hayarai! Humuusee.
2013-06-16
дэмжигч:
уул нь ингээд санаачлага гаргаад , бага багаар хогноосоо салж байвал хот гоё болоод, эрүүл амьдрахад тустай даа. Зохион байгуулсан, санаачилсан, оролцсон хүмүүсд их баярлалаа
2013-06-16