Зүүн чиглэл ачаалал ихтэй байна

img

  Нийслэл хотын зам засварын ажилтай холбоотойгоор автозамууд ачаалал ихтэй байгаа. Ойрын өдрүүдэд зүүн чиглэлийн замууд хамгийн ачаалал ихтэй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Доржийн гудамж, Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртлэх замыг  зургадугаар сарын 14-ний 22:00 цагаас зургадугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл замын зорчих хэсгийг бүрэн хааж зам засвар ажил хийгдэж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын буцаж эрэгдэг хэсгээс Офицеруудын ордон хүртлэх замын урд хэсгийг өчигдөр буюу энэ сарын 15-ны 06:00 цагаас энэ сарын 18-ны 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг бүрэн хааж зам засварын ажил явагдаж байна. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ