Санал тоолох машин алдаагүй ажиллаж байна гэв
Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд сонгуулийн автомат систем, санал тоолох машинаар хяналтын тооллого хийснээ танилцууллаа.
Хяналтын тооллогын үеэр ямар нэгэн алдаа гараагүй байна. Дорноговь, Дархан-Уул, Орхон аймаг болон Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороог санамсаргүй байдлаар сонгон хяналтын тооллого хийхэд ийн ямар нэгэн алдаа гараагүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогод эргэлзэх зүйлгүй гэнэ.
Үүнийг сонгуульд оролцогч нам эвслүүд хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажиглагчид өөрийн гараар алдаатай, алдаагүй саналын хуудас тоолуулахад дүн нь огт зөрөөгүй байна.
Харин сонгууль явуулсны дараа санамсаргүй байдлаар хэсгийн хороодыг сонгож баталгаажуулалтын тооллого явуулах ажээ.
Өнөөдрийн байдлаар аймгуудад автомат системийг болон саналыг хуудсыг хүргүүлж дуусаад байгаа бөгөөд одоо нийслэлийн дүүргүүдэд тараан байрлуулах ажил л үлдсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ