
Английн “Vodafone” компани Саутхемптоны их сургуулийн эрдэмтэдтэй хамтран утас цэнэглэгчтэй богино өмд зохион бүтээжээ. Розеткгүй орчинд тусгай технологиор бүтээсэн шорт хамгийн их асуудал үүсгэдэг цэнэглэгчийн үүргийг гүйцэтгэх гэнэ. Тусгай материал наранд халж эхэлмэгц болон хөдөлгөөнөөр энергитэй талбай үүсгэж утсыг тань цэнэглэх юм байна.
Үүний тулд USB оролт халаасанд оёх бөгөөд утас дээр дурдсан үйлчлэлийн дагуу цэнэглэж эхлэх аж. Утсыг дөрвөн цагийн хугацаанд цэнэглэх хүчин чадалтай энэхүү шорт зуны эрэлттэй хувцасны нэг байна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа ажээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ