
Америкийн мэргэжилтнүүд компьютерийн ард олон цагаар суудаг хүмүүст зөгийн балтай цай, ундаа, кофе нүдний ядаргааг тайлдгийг нотолжээ.
Мэргэжилтнүүд цаг тутамд 20 минутын завсарлагатайгаар комьютерийн ард суухыг зөвлөдөг. Ингэж амрахдаа зөгийн балтай шингэн ундаа уухыг зөвлөжээ. Ийм цай нүдний ядаргааг тайлж мэдрэлийн эд эсийг амраадаг. Гэвч өдөрт гурваас илүү аяга зөгийн балтай ундаа хэрэглэх нь мөн л тохиромжгүй гэдгийг анхааруулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ