Таксимд дахин цуглаж эхэлжээ

img

  Туркийн бослого дуусах хараахан болоогүй байна. Таксим талбай руу олон мянган жагсагч хөдөлж байгаа тухай ВВС мэдээлжээ. Олон хотоос талбай руу явж байгаа хүмүүсийн тоо 50 мянга гаруй болсон гэж ажиглагчид үзэж байна.   Бусад хотуудад жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж тараахыг оролдож байгааг Дэйли Ньюс сонинд мэдээлжээ.   Цагдаагийнхан Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх “Диван-буудал”-ыг хяналтад авсан бөгөөд энд шархдаж бэртсэн хүмүүсийг байрлуулж байсан аж. Мөн жагсагчид орогнож байсан  “Hilton” буудлыг ч дайран авсан байна.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ