
Ираны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Хассан Рухани 1948 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн. Улстөрд шинэ хүн биш. Улстөр судлаачийн хувиар олонд танигдсан. Араб, англи, франц, герман, орос хэлтэй.
1992 оноос Ираны стратеги судлалын төвийн тэргүүнээр ажиллаж байсан. Хоёр ч удаа депутатаар сонгогдож байсан. 1989-2005 онд Ираны үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дипломат туршлагатай. Ираны цөмийн асуудлаар хэлэлцээнд орж байсан.
Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эрс шүүмжилдэг. Бодлогогүй мэдэгдлээр улс орныг нь удаа дараа хүнд байдалд оруулсан гэж үздэг. Глазго дахь Каледоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ