Жүдочин бүсгүй амиа хорложээ

img

  Омскийн 28 настай жүдочин Елена Ивашенко  амьдарч байсан байрныхаа 15 давхраас унаж амиа хорлосон тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр Тюменьд амьдарч байсан байна. Урьдчилсан байдлаар амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа аж. Учир нь бүсгүй гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Елена Европын аварга болж байсан.   Өнгөрсөн жил Елена Ивашенко олимпт хүч үзэж хүрэл медалиас мултарсны дараа стресст орсон гэж тамирчид үзэж байгаа аж.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ