
Албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Чехийн ерөнхий сайдын баруун гар гэгддэг Яна Нагиевад таван жил хүртэл хорих ял ногдуулжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан энэ эмэгтэй дээр дурдсан хэргээс гадна гурван хүний араас мөрдсөний дунд ерөнхий сайдын эхнэр ч байсан аж.
Яна шүүх танхимд “Би алдаа хийсэн байж магад. Гэхдээ ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэсэн байна. Харин ажиглагчид ерөнхий сайд Петр Нечасыг хамтрагчийнхаа хууль бус үйлдлийг мэдэхгүй байх аргагүй гэж буруутгаж байна.
Чехийн авлигын хэрэгт долоон хүн холбогдсон юм. Мөрдөн байцаалт, нэгжлэгийн үеэр 150 сая крон, алтан гулдмайнууд олдсон байна. Тус улсын ерөнхийлөгч энэхүү хэрэгт холбогдсон засгийн газрыг огцрохыг шаарджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ