Маргаашнаас санал гомдол хүлээн авахгүй

img

 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй байвал хуульд заасны дагуу санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах талаар харъяа хэсгийн хороонд бичгээр гомдол гаргах эрхтэй.

Түүнчлэн өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсэгт санал өгөх боломжгүй бол сонгогчийн шилжилт, тухай хүсэлтээ хэсгийн хороонд гаргах ёстой юм.

Тэгвэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарласан энэ сарын 26-ны өдрийн өмнөх арав хоног өнөөдрөөр дуусгавар болж байгаа тул маргаашнаас сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой санал гомдол, хүсэлтийг хэсгийн хороод хүлээн авахгүй ажээ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ