Зуслангуудыг шалгана

img

  Нийслэлийн ногоон бүсэд байрлаж, улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2013 оны үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Иймд амрагч  хүүхдүүдийн ая тухыг хангах, сургалт хүмүүжлийн чанарыг сайжруулах зорилгоор хот орчмын 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болжээ.   Шалгалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, болон Цагдаагийн газар хамтран хийх аж.   Шалгалтаар хүүхдийн зуслангуудад тавигдах ерөнхий шаардлага, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах арга барил, эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөл, хүүхдийн эмч, эрүүл ахуйч эмч нарыг ажиллуулж байгаа эсэх, зуслангийн эмнэлгийн бэлэн байдал, эм тариа багаж хэрэгсэл бүрэн эсэхийг хянана. Мөн нийслэлийн ногоон бүсэд байрлалтай зуслангуудын аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдал, гал унтраах анхан шатны норм, стандартыг хэрхэн хангасныг шалгах юм байна.   Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Хувийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг Төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй
2013-06-16
amragch:
ugaasa araichdee l bga
2013-06-16