
Өнөөдөр Улаанбаатар үүлшинэ.Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, говийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ