Сонгогчдын 58 хувь саналаа өгөөд байна

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа өнгөрсө баасан гаригт эхэлсэн. 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас өчигдөр 20:00 цагийн байдлаар 3613 буюу сонгогчийн 58 хувь  нь саналаа өгөөд байна. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа билээ. Санал хураалт тухайн орон нутгийн цагаар зургадугаар сарын 16-ны 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ