Өнөөдрөөс орон сууцны 8 хувийн зээл хэрэгжиж эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас баталсан орон сууцны 8 хувийн хүүтэй зээл зургадугаар сарын 17-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны зээл авахыг хүссэн иргэд Монголбанкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж зээл авах боломжтой аж.
Иргэд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой юм байна. Зээл авахыг хүсэгчид урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөхөөр тусгажээ.
Өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн хувьд ч ялгаагүй өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж, 8 /±1/ хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжийг бүрдүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ