Өглөө 08.00 цагийн байдлаар 4161 хүн саналаа өгчээ

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар 4161 буюу сонгогчийн 66.7 хувь нь саналаа өгөөд байна. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа бөгөөд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 10 цаг хүртэл АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, 13 цаг хүртэл Сан-Франциско хотын монголчуудын саналыг авснаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдийн  санал авах үйл ажиллагаа өндөрлөх юм хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ