Дээд шүүх Д.Батхуяг нарын гомдлыг хэлэлцэнэ
АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар өнгөрсөн долоо хоногт хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандсан билээ. Тэгвэл тэдний гаргасан гомдлыг Улсын Дээд шүхийн Эрүүгийн танхимд энэ сарын 19-нд хэлэлцэхээр болжээ.
Учир нь анхан шатны шүүхээс 5.1-6.6 ял сонссон Ашигт малтмалын газрын экс дарга нарт холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт нарт дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноосон билээ.
Тодруулбал, Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.
Мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд "Зэлэм" компанийн эзэмшилд шилжүүлэн хахууль авсан гэж үзсэн билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ