Саналын хуудсыг аймгуудад хүргүүлж дууслаа

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. СЕХ  сонгуулийн автоматжуулсан системийг дагалдах иж бүрдлийн хамт, мөн  саналын хуудсыг бүх аймгийн сонгуулийн хороонд өнөөдөр  хүргүүлж дуусч байна. Одоо  сум, дүүргийн сонгуулийн хороодод  тэдгээрийг хүргүүлэх ажил зохион байгуулагдана. Үүнээс  гадна сонгогчдийн шилжилтийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө буюу өчигдрөөс эхлэн зогсоож, сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглосон хуулийн заалт үйлчилж эхэллээ. Мөн сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө буюу энэ сарын 16-наас өмнө бичгээр гаргах хугацаа дууслаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ