Геологи хайгуулын ажилд 7.3 тэрбум төгрөг зарцуулна

img

Монгол оронд  80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,  8000 гаруй илрэл байгаа геологичид илрүүлсэн. Ийм учраас өнгөрсөн онд дөрвөн тэрбум гаруй төгрөг геологийн зураглал, хайгуулд зарцуулсан тооцоо бий. Харин энэ онд уг ажилд 7.3 тэрбум төгрөг зарцуулах болжээ.

Нийт ордын 900 гаруйг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон байдаг. Үүнээс гадна 1997 оноос хойш гадаад дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар алт, төмөр, хайлуур жонш, нүүрсний  270 орчим орд илрүүлсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ