Путин Крафтын бөгжийг худалдан авахад бэлэн

img

  “New York Post”-д 2005 онд тэрбумтан Крафт Оросын ерөнхийлөгч В.Путин New England Patriots багт зориулан хийлгэсэн алмаазан шигтгээтэй Super Bowl бөгжийг санамсаргүй аваад буцааж өгөөгүй хэмээн анх мэдэгдэж байсан юм. Тэрбээр саяхан энэ асуудлыг дахин сөхөж 25 мянган ам.долларын үнэтэй бөгжийг Путинд бэлэглээгүй гэж мэдэгджээ. Харин Путиний нарийн бичиг Дмитрий Песков “Крафт ерөнхийлөгчид бөгж бэлэглэснийг өөрийн биеэр харсан. Хэрвээ энэ жентельмэн 2005 онд болсон явдлаас хойш үнэхээр их шаналж байгаа бол ерөнхийлөгч түүнд өөр бөгж өөрийнхөө мөнгөөр худалдан авч өгч болох юм” гэж РИА-Новости агентлагт мэдээлжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ