Москвагийн монголчууд 91.6 хувийн ирцтэйгээр саналаа өгөв

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Москва хот дахь салбар комиссийн 18-р хэсэгт санал хураах ажил амжилттай зохиогдлоо. Сонгогчид санал хураалтдаа маш идэвхтэй оролцсон бөгөөд 215 хүн санал өгөхөөр бүртгүүлж баталгаажсанаас 197 сонгогч буюу 91,6 хувийн ирцтэйгээр саналаа өгчээ. Москва орчимд амьдардаг 94 настай хошууч генерал Цэрэндашийн Содномдаржаа гуай ирж саналаа өгч, ерөнхийлөгчөөр хэн нь ч сонгогдлоо гэсэн Монгол Улсынхаа болон монголын ард түмнийхээ төлөө их үйлс бүтээх ёстой гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүллээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Билэгт:
Гадаадын саналуудын 80% нь ардчилсан намдоо юм үзэж нүд тайлсан хүмүүсийн сонголт арай л өөр байдаг юм даа
2013-06-17