"ТВ мисс" Б.Ханд Азийн шилдэг загвар өмсөгч болжээ
Одоогоос гурван жилийн өмнө UBS телевизээс зохион байгуулсан “TV miss international-2010” олон улсын анхдугаар уралдаанд жүжигчин, загвар өмсөгч Б.Ханд хэмээх охин дэд байр эзэлж байсан. Тэгвэл тэрбээр саяхан Филиппин улсад болсон “Азийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд амжилттай оролцжээ. Уг тэмцээнээс тэрбээр “Хамгийн авъяаслаг мисс” номинацийн эзнээр шалгарсан байна.
Сонирхуулахад, "ТВ мисс" Б.Хандийг МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоогийн төрсөн эгчийн хүүхэд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өдгөө тэрээр БНХАУ-д сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг бөгөөд Хятадын NSR загварын агентлагт гэрээгээр ажилладаг юм байна.
Тиймдээ ч тэрбээр жил бүр уламжлал болгон зохиогддог “Манжуурын мисс” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор очсон миссүүдэд багшилдаг гэнэ лээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ