Обамагийн хамгаалалтад трактор дайчилжээ

img

  “Их найм”-ын удирдагч нарын уулзалтад оролцох АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалалтыг тракторчны дүрээр хувцасласан тусгайгийнхан хамгаална гэнэ. Өнөөдөр Ирландад эхлэх уулзалтад зориулан тракторын бүхэл бүтэн парк түрээслэн авсан аж.  Лох-Эрн амралт сувиллын газарт 200 гаруй тусгайгийн ажилтан зөвхөн Обамагийн хамгаалалтыг хариуцахаар ирсэн байна. Уулзалтын зардлыг зарлаагүй ч хэдэн сая фунт стерлинг хүрнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ