А.Бат-Ялалт давж заалдана

img

Налайх дүүргийн ХААН банк дээрэмдэж, нэг хүний амь хөнөөж, хоёр хүн хүндээр гэмтээсэн А.Бат-Ялалтад холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-н буюу пүрэв гаригт Нийслэлийн шүүхэд болно.

Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагдан хорих төвд болсон.  Шүүхээс түүнд өмнө оноогоод байсан ялыг хөнгөрүүлж,  чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ялыг биеэр эдлүүлэхээр болжээ.

Түүнд өмнө нь Налайх дүүргийн шүүхээс цаазаар авах ял оноож байсан ч давж заалдах шатны шүүхээс түүнийг хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм. А.Бат-Ялалтад  холбогдох шүүх хурал өмгөөлөгч хуралд ирээгүй гэх үндэслэлээр гурван удаа хойшилж  байсан билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
àëóóð÷èí ÷è çàãàëìàéëñàí ýöýãòýý õàíä
2013-06-17