Булганд хорио цээрийн дэглэм тогтоов

img

Булган аймгийн Орхон сумын нутагт малын гоц халдварт өвчин гарсан байж болзошгүй гэх шалтгаанаар хорио цээр тогтоосон байна.   Учир нь тус сумын гуравдугаар багийн “Бүхт” хэмээх газарт нутагладаг малчин Б-гийн нэг үхэр өвчний учир хорогдсонийг аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг гарч, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж.   Үхсэн үхрээс дээж авч шинжилгээнд явуулсан бөгөөд сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ