“Terrano”-ийн шинэ загварыг танилцуулав
“Nissan” компанийн Энэтхэгийн офис албан ёсны Facebook сайтдаа “Terrano”-ийн шинэ загварыг танилцуулжээ. Тус сайтад шинэ загварын машин ойрын үед худалдаанд гарна гэж мэдэгдсэн байна. Энэтхэгийн зах зээлд зориулсан машиныг Оргадам хотод үйлдвэрлэж байгаа аж. Тус хотод Micra, Sunny, Evalia загварыг угсарч байсан бөгөөд Terrano дөрөв дэх нь болж байна.
“Nissan Terrano”-ийн өмнөх загвар Terraro II 1993-2006 онд үйлдвэрлэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ