П.Цагаан: Би Солонгосчуудад лиценз зараагүй, тангараглая

ЕТГ-ын дарга П.Цагаан энэ үеэр “Саяхан Энэтхэг улсын нэг жижигхэн мэдээллийн сайтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын залилангийн гэмт хэрэг, лицензийн хууль бус наймаатай нэр холбогдсон тухай мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Энэтхэгийн жижигхэн хэвлэлд гарсан мэдээлэл боловч энэ сонгуулийн хар пи-ар хилийн чанадад явагдаж байна гэж ойлгож байна. Мэдээллийн цаг хугацааг харахад Сонгуулийн хий хоосон гүтгэлэг гэдэг нь харагдаж байгаа.
6
Уг мэдээлэлд дурьдахдаа “Монгол Улсын ерөнхийлөгч алтны лицензийг Солонгосчуудад зарсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх н.Пүрэвсүрэн нараар БНСУ-д зорчуулж, тэндээ гэрээ хийн 5 сая ам долларын чек авсан. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн хандив нэрээр 2 сая ам доллар авсан. Өмнө нь уг лицензийг Германчуудад 10 сая ам.доллараар зарах гэж байсан гэнэ. Харин Солонгосчууд эзэмших эрхийн лицензэд заагдсан газарт очиж, судалгаа шинжилгээ, хайгуул хийсэн ч алт байтугай, ашигт малтмалын ямар ч нөөцгүй газар байсан” гэсэн ерөнхий утгатай мэдээлэл гарчээ.
6
Бидний зүгээс энэ мэдээлэлд дурьдсан шиг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2009 оны сонгуулийн үеэр солонгосчуудаас мөнгө авсан гэж гүтгэж байсан түүхийг давтагдахыг үгүйсгэхгүй. Удахгүй хэвлэл мэдээллийн байгууллагынхан та нар дээр өнөөдрөөс энэ мэт гүтгэсэн мэдээллийг хэн нэгэн бариад гүйлдээд ирнэ. Бидний та бүхнийг ийм зүйлд бүү автаасай гэдгийг хүсэх байна. Сая судалгаа хийж үзэхэд, харамсалтай нь зарим нэр дэвшигчид хуулиар олгогдсон цагийнхаа 80 хувийг хар мэдээ хийхэд зориулж байна. Бидний зарчим хэн нэг өрсөлдөгчийг муулахгүй гэдэг. Хийх ажлаа сурталчилж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж ажилламаар л байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб ийм л зарчимтай ажиллаж байна.
6
Түүнчлэн аливаа улс орны сонгуулийн сурталчилгааны үеэр дотоод гадаадын янз бүрийн энэ мэт мэдээллийн довтолгоон хийгддэг. Тиймээс энэ мэт сөрөг мэдээллээс ард түмнээ вакцинжуулж өгөхийг хүсч байна. Ямар ч алтны лиценз зараагүй гэдгээ тангараглая” гэв.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ