Зорчигчдод үйлчлэх талбайгаа өргөтгөжээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа өргөтгөжээ. Учир нь агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр 25-30 хувь тогтмол өссөнөөр тус нисэх буудлын танхимуудын ачаалал нэмэгдэн, зорчигчдод үйлчлэх талбай хүрэлцэхгүй болсон аж.
Тиймээс нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах олон улс, орон нутгийн чиглэлээс ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа нэгтгэн өргөтгөсөн байна. Тус буудалд олон улсын чиглэлээс хоёр болон түүнээс дээш нислэг давхцан буух үед зорчигчид тээшээ авахдаа 55 минутаас 1 цаг 30 минут хүлээх тохиолдол гардаг байжээ.
Харин ингэж өргөтгөн хоёр танхимын туузан дамжуургыг зэрэг ашиглах болсноор зорчигчид тээшээ 30-40 минтутын хугацаанд хүлээн авах боломжтой болж байгаа аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ