
Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн цагдаа, дотоодын цэргийн ангийг 2013 онд төгсөгчдийн цагдаагийн тангараг өргөх болон албан тушаалд томилох “Алба хаах гэрээ” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр цагдаагийн “Сүлд” чуулгын концертын танхимд боллоо.
Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт болон Нийслэл дэх цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагууд оролцов.
ЦЕГ-ын дарга, Дотоодын командлагчийн тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтэст 168 алба хаагч, дотоодын цэргийн анги, салбарт 24 алба хаагч шинээр томилогдон ажиллахаар болсонд тэдэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ