Д.Цогтбаатарын хорих хугацааг сунгажээ
Энэ сарын 3-ний өдөр УМБГ-аас ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148,3 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/ дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн ЭБШХ-ийн дагуу шаардлагатай хэмээн үзэж мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Тэгвэл өнөөдөр түүнийг цагдан хорих хугацаа дуусч байгаа юм. Гэвч прокурорын газраас хорих хугацааг сунгасан байна. Прокурорын шийдвэрийг түүний өмгөөлөгч эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрөө хоригдсны дараа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, “энэ сарын 17-ны суллахгүй бол би 18-ны өдөр өөр баримтуудыг дэлгэх болно” гэж мэдэгдэж байсан.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ