Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улиастай голын хогийг цэвэрлэв
“Зөв сэтгэл” төрийн бус байгууллагын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнгөрсөн бямба ням гарагт Улиастай голын хогийг түүж, цэвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суудаг эдгээр иргэд голын бүх сав газрыг хогноос нь салгах боломжгүй ч өөрсдийнхөө ногооны талбайн ойр орчмын 2 км орчим газрыг цэвэрлэхээр доод хэсгээс нь ийнхүү эхлүүлсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэхүү санаачлагыг дүүргийн Хөдөлмөр халамжийн газраас санхүүжүүлснээс гадна тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа ажээ.
Мөн дүүргийн тохижилт үйлчилгээний компани цуглуулсан хогийг нь ачиж тусалжээ. Хэрэв дүүргээс цаашид тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бас хамсан хогийг ачих ажлыг нь тасалдуулахгүй хариуцаад хийгээд байвал Улиастай голын хогийг цэвэрлэх ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийнхүү төрийн бус байгууллагаараа нэгдээд үргэлжлүүлээд хийгээд байх боломжтой гэж мэдэгдсэн байна.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ