
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 200 өрх өөрсдийн хэрэгцээг хангах ногооны талбайтай болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэм хамт олон дундаа орж, чадах чинээгээрээ хөдөлмөрлөх, амьдрал ахуйдаа хувь нэмэр оруулах, өөрийгөө хөгжүүлэх, бусдыгаа манлайлан дуудах хүсэл тэмүүлэлтэй болсон байна. Харин тэдний энэ хүсэл зориг, санаачлагыг бүх талаар дэмжиж, тэдэнд улам их урам хайрлах нь төр, нийгмийн үүрэг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ордон дүүрэг бүрд барих төсөл хэрэгжүүлэх, ирэх оны төсөвт тусгаж өгөх ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар эхлүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 200 өрх өөр өөрийн газартаа төрөл бүрийн ногоо тарьж ургуулахаар ажилдаа шамдан оржээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ