Салхитын цахилгаан станцыг улсын комисс хүлээн авлаа

img

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хурал өчигдөр Эрчим хүчний яаманд боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу шинэчлэн зохион байгуулагдсан Улсын комисс нь захиалагч байгууллага “Клин Энержи” ХХК-ны ирүүлсэн хүсэлтийн дагуу шинээр баригдсан Салхитын Салхин цахилгаан станцын барилгын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай нь танилцаад  “Барилгын тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар “Цахилгаан станц”-ын зориулалтаар улсын комиссоор хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Түүнчлэн хоёрдугаар ээлжийн салхин цахилгаан станцын барилга байгууламжийг ажиллагаанд оруулахтай холбогдуулан Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК, Диспетчерийн Үндэсний төв ХК-тай тохиролцсоны дагуу нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах туришлт, тохируулга хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Дашрамд дурдахад Салхитын Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслол  энэ сарын 20-ны өдөр болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Windfarm:
1.6 mbt 31 n salhin trubin l baimaar um tal ni yasan um bol
2013-06-18