
“Их найм”-ын уулзалтад оролцож байгаа АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар 1.45 цаг стратегийн асуудлаас эхлээд спортын салбарын тухай хүртэл сэдвээр ярилцжээ. Энэ нь төлөвлөсөн цаг хугацаанаас хоёр дахин их юм.
Б.Обама Путинийг ярилцсанд талархал илэрхийлж хоёр орны худалдаа эдийн засгийг харилцааг гүнзгийрүүлэх шаардлагатайг дурдахдаа Жексон-Веникт өөрчлөлт оруулахыг ч дэмжжээ.
Оросын ерөнхийлөгчтэй Сири, Иран, БНАСАУ-ын байдал, стратегийн тогтвортой байдлыг мөн хэлэлцсэн байна. Талууд Сирийн асуудлыг Женевт болох хуралдаанд хэлэлцэнэ гэжээ. Тэд өөр саналтай байгаач хүчирхийллийг зогсоох нэгдсэн хүсэлтэй байгаа гэдгээ онцоллоо.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ