Театрчилсан тоглолтоор “бэр гуйна”
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулан "Бэр гуйх ёслол” театрчилсан тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтын зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, СТА Ч.Түвшингийн найруулан тавьж байгаа юм байна. Тоглолт энэ сарын 27-30-ны өдрүүдэд УДЭТ-т болох бөгөөд монголын хүүхэд залуус, гадаадын жуулчдад Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо сурталчлахыг зорьж, англи хэлний орчуулгатай тоглохоороо онцлогтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ