
Умард Ирландад болж байгаа “Их Найм”-ын уулзалт дээр АНУ Европын холбоотой түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.
Их Британийн ерөнхийлөгчийн ярьснаар энэ нь экспортыг тогтворжуулах эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх аж. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал дээр “Ийм боломж нэгэн эринд л олдоно. Үүнийг ашиглах хэрэгтэй. Гэрээ хэлэлцээ Европын холбооны улсад 160, АНУ-д 125, дэлхийн бусад оронд 135 тэрбум ам.долларын ашиг өгнө. Хоёр сая ажлын байр бий болгож үнэ бууруулна” гэжээ.
“Энэхүү гэрээний эхний үе Вашингтонд долдугаар сард болж ирэх онд дуусгавар болно. Худалдааны холбоо улстөрийн холбоотнууд шиг бат бөх байна гэдэгт итгэлтэй байна” Барак Обама хэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ