О.Содбилэгийн гэргий сэтгүүлийн нүүрийг чимжээ
Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул саяхан нэгэн сэтгүүлийн нүүрийг чимжээ. Энэ тухайгаа өнөөдөр өөрийн цахим хуудаснаа “М сэтгүүлийн зураг авалт дууслаа. Мэргэжлийн хамт олонд ажлын амжилт хүсье” хэмээн бичиж, зургаа нийтлэжээ.
Сонирхуулахад, Э.Туул хатагтай одоогоос хэдхэн сарын өмнө гуравдахь хүүхдээ төрүүлсэн юм. Тэрбээр гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй Э.Туул хатагтайн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарчээ. Ингэхдээ эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ