Хуульчийн нэгдсэн бүртгэл үргэжилж байна

img

  Хуульчдын нэгдсэн бүртгэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2405  хуульчийн гэрчилгээ эзэмшигч бүртгэлд хамрагдахаар материалаа ирүүлжээ.  Бүртгэлийн явцад хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн зөрчил цөөнгүй илэрчээ. Тиймээс хуульчийн гэрчилгээтэй нь бусад баримтаар нотлогдож байвал бүртгэх боломжтой юм байна. Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ өргөдлийн маягтын дагуу гаргасан хүсэлт,  хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Нэгдсэн бүртгэлд хамрагдсанаар хуульчдын холбооны  гишүүнчлэл, шүүхэд төлөөлөх буюу өмгөөллийн эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхөрлөл байгуулах, Хуульчдын холбооны анхдугаар чуулганд оролцох эрх нээгдэнэ. Хэрэв хуульд заасан хугацаанд Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ