Ч.Мандах: Д.Цогтбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхгүй
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүний хоригдох хугацаа өчигдөр дуусгавар болсон ч прокуророос дахин сунгасан байна. Иймд түүний өмгөөлөгч эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа аж. Хэрвээ түүнийг суллахгүй бол эхнэр Ч.Мандах ноцтой баримт дэлгэнэ гэсэн юм. Энэ асуудлаар хурандаа Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандахтай холбогдоход “Д.Цогтбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхгүй. Тэгээд одоо ярих боломжгүй байна” гэж хэлээд утсаа салгасан юм.
Ямартаа ч, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах ноцтой баримт дэлгэх асуудал тодорхойгүй байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ