Англи стильтэй Э.Батшугар
“Экс” ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хүрэн оймстой хөлөө гозолзуулан цагдаагийнханд баригдчлагдсан явдал загварын ертөнцөд оймсыг “од” болгож, олон нийт ч оймсондоо ихээхэн анхаарал хандуулдаг болсон.
Оймстой нэр холбогдон онигоонд хүртэл мөнхрөн орсон аавынхаа үлгэр дууриалыг түүний хүү Э.Батшугар маш сайн хүлээн авсан бололтой. Монгол банкны дэд ерөнхийлөгч гэсэн томоохон албан тушаалд заларсан Э.Батшугар хүү час улаан, нов ногоон, хөв хөх, шав шар зэрэг тод өнгийн оймсуудаар гангарч олон хүний гайхшралыг түрүүлдэг.
Түүний оймсны стилийн талаар зарим хүмүүс загварын ийм өндөр мэдлэгтэй юу, эсвэл гарт таарсанаа өмсдөг үү хэмээн хоорондоо “цэц булаалддаг” гэдэг.
Тэгвэл тод өнгийн оймсыг зангиа эсвэл цамцтайгаа хослуулах нь Англи стиль гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, Английн язгууртан залуу ноёд оймсныхоо өнгөөр загвараа тодорхойлдог юм байна.
Ямартаа ч, ажил хэрэгч эрчүүдийн баримтладаг бараан өнгийн оймсыг Бентлигийн их сургууль дүүргэсэн Э.Батшугар халж байна. Тэрбээр барууны дээдсүүдийн хэв шинжийг оймсондоо шингээж өгчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ