Саппорогийн дөрвөн замын уулзварыг маргааш нээнэ

img

Бидний сайн мэдэх Саппорогийн аюулгүйн тойрог буюу жолооч нарын нэрлэж заншсанаар, эр зоригийн тойргийг “Гудамж”  төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчилж байна. “Гудамж” төсөл нь нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх бөгөөд уг ажил нь төслийн хүрээнд хийгдсэн хоёр дахь ажил юм.

Тус уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэжээ. Уг ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд уг замыг энэ сарын 19-н буюу маргааш ашиглалтанд оруулахаар болжээ.

Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэт даврагч:
төв шуудангийн уулзварыг аюулгүй тойрог болговол гацаа багсана да
2013-06-19
shudraga irgen:
Sain saihan tsag irj baigaagiin shinj temdeg. Zoriulaltiin horongo mongiig zoriulaltaar ni zartsuulahaar iim ur dun gardag yum. Idej uuh oortoo unagah unatsaa eh oron ard tumnii erh ashgaas deeguur taviad baisan bolohoor urd ni iim ur buteeltei ajil boldoggui baisan yumaa. Saihan baina aa saihan baina.
2013-06-18
thhhh:
za gants zov yum hj bgaa ni ene shuude ene toirog chin AYULGUIN toirog bish AVAARIIN toirog bsan shd hamag amitanii haraaliig idej2 odoo lgoy boloh gj bn like...
2013-06-18
setgegdel:
gerel dohiogoo tavaih yumuu
2013-06-18