Махмудинежадыг шүүхэд дууджээ

img

  Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг Тегераны эрүүгийн  хэргийг шүүхэд дууджээ. Түүнийг парламент байнгын хорооны гишүүн орон нутгийн хурлын спикер Али Ларижаны гомдлын дагуу хэлэлцэх бөгөөд чухам ямар хэргээр гэдгийг дэлгэрэнгүй дурдаагүй байна. Ахмадинежадын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 11 дүгээр сарын 26-нд шүүхэд очиж мэдүүлэг өгөх гэнэ. Ираны IRNA хэвлэл мэдээллийн агентлаг дээрх талаар мэдээлэхдээ Тегераны шүүхийг Үндсэн хуулиа зөрчиж байгааг шүүмжлээд өмнө нь ч ерөнхийлөгч Ахмадинежадыг шүүхэд дуудсан гэсэн ч ямар хэргээр гэдгийг нь мөн л дурдаагүй байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ