Миссийн эцэг, эх хар тамхи хэрэглэдэг байжээ
Шүүгчид 25 настай Брэдигийн сайхан нүд, гоолиг бие, тайзан дээр биеэ авч яваа байдлыг өндөр үнэлэн ийнхүү “АНУ-ын мисс”-ээр шалгаруулжээ. Брэди титмээс гадна Нью-Йоркт амьдрах байр авч байгаа юм. Мөн ирэх 11 дүгээр сарын 9-нд болох “Ертөнцийн мисс” тэмцээнд оролцоно. Бүсгүй удахгүй Америкаар хөх болон савны хавдрын эсрэг ажилд олны анхаарлыг татах аялал хийнэ. Брэди эрх зүйн чиглэлээр дээд сургууль төгссөн. Одоо нягтлан бодогчоор ажилладаг. Цаашид удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалах зорилготой байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ