Дээд шүүх иргэдэд нээлттэй болжээ

img

Дээд шүүх иргэдийн саналыг авч байна. Тус шүүх твиттер болон facebooк хуудсаараа дамжуулан шүүн таслах болон захиргааны үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэн тэдний санал бодлыг авч эхэлжээ. Мөн Мэдээлэл лавлагааны албандаа санал хүсэлтийн хайрцаг байрлуулан иргэдийн саналыг бичгэн хэлбэрээр ч авч байгаа аж. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн түүхэн замналаас эхлээд бүхий л мэдээ мэдээллийг Улсын Дээд шүүхийн твиттер хуудаснаас авч болох юм. Тус шүүхээр хяналтын шатны журмаар хэлэлцэгдэх хэргийн зарын талаарх мэдээллийг ч унших боломжтой аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ