“Playtime 2013” наадам бүртгэлээ эхэлжээ
12 дахь жилдээ зохиогдох гэж байгаа "Playtime 2013" амьд хөгжмийн наадамд оролцогчдын бүртгэл эхэлжээ. Уг наадам уламжлалт ёсоороо Гачууртад байрладаг "Монгол Шилтгээн" аялал жуулчлалын цогцолборт ирэх сарын 27, 28-нд амралтын өдрүүдэд болно.
Наадмын бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл "Хай-Фай рекордс"-т үргэлжлэх юм. Бүртгэлийн тоо хязгаартай болсон нь энэ удаагийн наадмаас эхэлж концепцийн өөрчлөлт орсонтой холбоотой аж. Тус наадмын үеэр уран бүтээл шинээр туурвиж байгаа 30 орчим хамтлагийг урилгаар оролцуулан хамтлагуудад бүтэн сет тоглох боломж олгох ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ