Лавлагаа авахыг хүссэн иргэд эрс олширчээ
Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор 8 хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан 100 айлд байрлах ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах алба, Иргэний бүртгэл мэдээллийн төвүүдийн ачаалал эрс ихэсчээ. Уг мэдээллийн дагуу манай сурвалжлах баг ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албыг зорьсон юм. Биднийг хүрч очиход 200 орчим хүн дугаарлаж байлаа. Ачаалал хэр ихэссэн талаар ШШГЕГ-ын мэдээлэл лавлагаа, тоо бүртгэлийн тасгийн дарга, дэслэгч С.Даваадоржоос тодрууллаа.
6
-8 хувийн зээлтэй холбогдуулан танай төвийн ачаалал эрс нэмэгдсэн гэж сонслоо?
-Тиймээ. Ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдсэн. Шинээр байрны зээл авахыг хүсэгчдээс гадна хуучин орон сууцны зээлтэй хүмүүс бас лавлагаа авч байгаа. Үүнтэй холбогдуулан энгийн өдрүүдээс ачаалал хэд дахин нэмэгдсэн
6
-Өдөрт хэдэн хүнд үйлчлэж байна вэ?
-Бид өглөө 08.00-17.00 цагийн хооронд дундажаар 1500 орчим иргэнд дөрвөн ажилтан үйлчлэж байна. Үүнээс өмнө ачаалал харьцангүй бага байсан.
6
-Иргэд та бүхнийг удаан үйлчлэж байна гээд их бухамдалтай байх шиг байна...?
-Дөрвөн ажилтан маань аль болох шуурхай үйлчлэж байгаа. Зарим иргэдийн лавлагааг гаргахын тулд олон жилийн архивыг ухах хэрэг гарч байна. Мөн иргэдээс шалтгаалах зүйл мундахгүй байна” гэв.
Харин тэнд дугаарлан зогссон иргэд ШШГЕГ-ын мэдээлэл лавлагаа, тоо бүртгэлийн тасгийн ажилчдыг удаан үйлчилж байгаа шүүмжлэж байлаа.
Б.Одон




СЭТГЭГДЭЛ БИЧИХ