Сонгуулийн ирцээр Гиннест бүртгүүлнэ гэв
Манай улс сонгуулийн ирцээр Гиннест бүртгүүлэх тогтоох боломжтой юм байна. Тодруулбал, энэ сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд иргэн бүр идэвхтэй оролцож 95 хувийн ирц бүрдүүлж чадвал Дэлхийн гиннесийн холбоонд бүртгүүлэх юм байна. Урд нь энэ төрлөөр бүртгүүлсэн улс байхгүй гэнэ.
Манай улсын нийт хүн амын 50 хувь буюу 950 мянга нь 18-35 насны залуус. Үүнээс 218 мянга нь оюутан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Гэтэл өмнөх сонгуулиудад залуучуудын санал өгсөн байдал 20 хувь хүрэхгүй гэх судалгаа бий.
Тиймээс Монголын Гиннесийн холбоо, Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоо хамтарч нийт залуустаа уриалга гаргажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ