Саппорогийн уулзварын нээлтийн ажиллагаа болно

img

  “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог”-ийг дөрвөн  замын уулзвар болгох ажил дууссан байна.  Уг уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 11. 40 цагт уулзварын нээлтийн ажиллагаа болно. “Гудамж” төсөл нь нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх бөгөөд уг ажил нь төслийн хүрээнд хийгдсэн хоёр дахь ажил юм. Тус уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн байна. Саппорогийн тойрог нь судалгаагаар нийслэл хотын хамгийн аюултай цэгээр тодорч байсан бөгөөд уг тойрог 4 замын уулзвар болсноор авто тээврийн осол болон замын түгжрэл тодорхой хэмжээнд багасах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ovoo sh dee Er ni gadaad goyo gedeg chin huniihee tuluu yum hiichihiig l haraad heleed baigaa yu bna doo Huhu garsan bol hiih bsan bolov uu
2013-06-19
хохирогч:
Маш аюултай газар байсан.Би зүв зүгээр явж байгаад хойноосоо мөргүүлчээд өөрөө хохироод салсан.Олон юм яриад байвал эрхийг чиинь хасна шүү гэж цагдаа нь айлгаж байгаан.Зам тавьж өх ёстой гэнэ гэтэл би тэр машинаа хараач үгүй бдаг.Яаж ч болохгүй юм билээ.Тэнд давуу эрх нэрээр машинтай нь санаатайгаар дайрч алсан ч буруудахгүй газар бсан шүү
2013-06-19
zorigt:
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
2013-06-19